УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна

2017 оны 1 сарын 31

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ, байнгын хороогоор хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх юм. Мөн Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх юм байна. Уг асуудлаар бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулга хийх аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40499
0 эможи
keyboard_arrow_up