ШУУРХАЙ МЭДЭЭ: АН-ын даргын сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийж байна

2017 оны 1 сарын 30

АН-ын даргын сонгуулийн нэгдсэн дүнгийн талаар АН-ын Сонгуулийн хорооноос ЯГ ОДОО  Төрийн ордонд мэдээлэл хийж байна.

Сонгуулийн урьдчилсан дүнгээр С.Эрдэнэ 12 аймагт үнэмлэхүй ялалт байгуулаад байгаа юм байна.  Гэвч үүнийг Ж.Батзандан, Л.Гантөмөр, Н.Алтанхуяг нар эсэргүүцэж, С.Эрдэнийн сонгуулийн штабаас сонгогчдод мөнгө тарааж, тэдний саналыг худалдан авч, хууль зөрчсөн тул нэр дэвшигчээс хасах арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг шаардаж буй.

Тэгвэл дөнгөж сая тус намын Сонгуулийн хороо С.Эрдэнэ хамгийн өндөр оноо авч, ялалт байгуулсныг зарлалаа. Тодруулбал, С.Эрдэнэ 2714.45 оноогоор тэргүүлж, Н.Алтанхуяг 1640.60, Л.Гантөмөр 1279.43, Ж.Батзандан 1012.36, Д.Эрдэнэбат 801.31 оноо тус тус авсан байна.

Сонгогчдын өгсөн саналыг онооны системд хөрвүүлж нэгдсэн дүнг гаргажээ. Ингээд хэн нь хамгийн өндөр авсан эсэхээр нийт дүнг тоолсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40464
0 эможи
keyboard_arrow_up