УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

2017 оны 1 сарын 25

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцэх байсан ч  УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж “хэлэлцэх асуудлын материалыг өнөөдөр гар дээрээ авч байна. Уг нь гурав хоногийн өмнө баримт бичгийг гишүүд авсан байх ёстой. Танилцах бололцоо олгох үүднээс тус бүлэг завсарлага авч байна” гэсэн юм.

Байнгын хороо ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсох байсан юм. Бүлэг засварлага авсантай холбогдуулж байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ирэх долоо хоногт гишүүд асуудалтай сайн танилцаад хуралдаандаа оролцох хэрэгтэй гэсэн сануулгыг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40304
0 эможи
keyboard_arrow_up