АН-ын гишүүдэд хэлэлцэх асуудлын материал ирээгүй учир завсарлага авлаа

2017 оны 1 сарын 24

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг "Монголиан Коппер Корпорейшн" ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэхээр байсан.

Хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлснийг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хүлээн авсан юм. Учир нь байнгын хороогоор хэлэлцүүлэх асуудлыг АН-ын гишүүдэд өмнө нь тараагаагүй, уншиж танилцаагүй гэсэн шалтгаанаар завсарлага авч байгаагаа мэдэгдсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40256
0 эможи
keyboard_arrow_up