Нэр дэвшигчид Хөвсгөл аймагт ажиллаж байна

2017 оны 1 сарын 14

Ардчилсан намын даргад нэр дэвшигчид өнөөдөр /2017.01.14/ Хөвсгөл аймагт ажиллаж байна. Хөвсгөл аймгийн АН-ын гишүүдтэй уулзаж, өөрсдийн мөрийн хөтөлбөр танилцуулах уулзалтаа хийж байна. Нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтаа хийж буй. Энэхүү уулзалт тэдний 18 дахь уулзалт юм. Харин одоо Увс, Ховд, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгууд болон нийслэлийн долоон дүүрэгт ажиллах үлдээд байгаа аж.

АН-ын дүрмийн дагуу нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа дуусахад 15 хоног үлджээ. Нэр дэвшигчдийн сурталчилгаа оны өмнө арванхоёрдугаар сарын 22-ны өдөр эхэлсэн. Сурталчилгаа нийт 40 хоног үргэлжлэх бөгөөд нэгдүгээр сарын 29-ний өдөр санал хураалт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39960
0 эможи
keyboard_arrow_up