АН-ын даргын сунгаа дуусахад 14 хоног үлдлээ
Ардчилсан намын даргад нэр дэвшигчид өчигдөр /2017.01.13/ Хөвсгөл аймгийг зорисон. Нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтаа хийж буй. Одоо нэр дэвшигчид Увс, Ховд, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгууд, нийслэлийн долоон дүүрэгт ажиллах үлдээд байгаа юм.
АН-ын дүрмийн дагуу нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа дуусахад 14 хоног үлдээд байгаа юм. Нэр дэвшигчдийн сурталчилгаа оны өмнө арванхоёрдугаар сарын 22-ны өдөр эхэлсэн. Сурталчилгаа нийт 40 хоног үргэлжлэх бөгөөд нэгдүгээр сарын 29-ний өдөр АН-ын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүд намын даргын сонгуульд санал өгөх эрхтэй болж байгаа юм.
Сануулахад, АН-ын даргын сонгуульд оролцохоор 176 мянган гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан юм.