МАХН Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжихгүй гэв

2017 оны 1 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд Үндсэн хууль зөрчсөн заалт орсон хэмээн өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдэв.

Тэрбээр, Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн гадаадад амьдрах, сурч боловсрох, аялах эрхтэй. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд сүүлийн 5 жилийн хугацаанд эх орондоо амьдарсан байх гэж заасан байна. Энэ нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа юм. Түүнчлэн өмнөх сонгуулиудын үед бие даагч гишүүн намд элсэж, улмаар тухайн улс төрийн хүчин нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болдог байсан. Үүнийг мөн хязгаарласан байна.

Хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагч сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 01-нээс өмнө өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн байх ёстой гэж заасан. Гэтэл өнөөдөр нэгдүгээр сарын 03. Тиймээс энэ заалт хэрэгжих боломжгүй. Мөн нэр дэвшигч нь УИХ-д суудалтай намын гишүүн байхаар тусгасан нь жирийн иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн хэрэг юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоногоор тогтоосон нь мөн хангалтгүй. Нэр дэвшигч 21 аймгаар тойрч мөрийн хөтөлбөрөө танилцуулах, ард түмнийхээ санал хүсэлтийг сонсоход энэ хугацаа хүрэхгүй. Дээрх шалтгаануудын улмаас МАХН Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжихгүй” хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39548
0 эможи
keyboard_arrow_up