УИХ дахь намын бүлгүүд хуралдана

2017 оны 1 сарын 02

УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлын талаар санад, дүгнэлтээ нэгтгэнэ.

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39480
0 эможи
keyboard_arrow_up