АН-ын даргад өрсөлдөгчдийн сурталчилгаа өнөөдөр эхэлнэ

2016 оны 12 сарын 22

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдөр Хэнтий аймгаас эхэлнэ. Сурталчилгаа зүүн гурван аймгаас эхэлж, Дорноговь, Говьсүмбэр гэсэн маршрутаар үргэлжлэх аж. Нэр дэвшигчид сурталчилгаагаа 40 хоногийн турш 21 аймаг, нийслэлийн  есөн дүүрэгт явуулах юм.

Ингэхдээ намын даргад нэр дэвшиж байгаа таван хүн орон даяар нэгэн зэрэг хамтдаа явж сурталчилгаагаа хийх аж. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид бие даасан сурталчилгаа хийхгүй. Энэ хүрээнд Ардчилсан нам өчигдөр орон нутгийн намын хороодтойгоо видео хурал хийж, нэр дэвшигчдийг адил тэгш хэмжээнд дэмжихийг үүрэг болгосон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39238
0 эможи
keyboard_arrow_up