АН-ын даргад өрсөлдөх таван нэр дэвшигч үнэмлэхээ гардлаа
2016 оны 12 сарын 19
АН-ын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулах ажиллагаа боллоо. Намын дарга З.Энхболд нээж үг хэлж, үнэмлэхийг нь гардууллаа. АН-ын даргын сонгуульд Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Лу.Гантөмөр нарын хүн нэр дэвшиж байна. Сонгуулийн сунгаа ирэх оны нэгдүгээр сарын 29 хүртэл явагдаж, АН-ын шинэ даргыг тодруулах санал хураалтад татвараа төлсөн АН-ын бүх гишүүд оролцох юм.
Нэр дэвшигчид нэгэн зэрэг сонгуулийн сурталчилгаагаа хийж аймаг, орон нутагт очиж уулзалт хийнэ. Үүнд нийт 2.5 тэрбум төгрөг зарцуулагдана гэж тооцоолж буй аж. Ардчилсан намын даргын төлөө өрсөлдөх эрхэмүүд 200 сая төгрөгөө төлөөд байгаа билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
39153
0 эможи