Д.Эрдэнэбат АН-ын даргад нэр дэвшихээр боллоо

2016 оны 12 сарын 16

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ардчилсан намын даргад нэр дэвшихээр болж, өнөөдөр /2016.12.16/ хүсэлтээ намдаа илгээжээ.

Тус намаас энэ сарын 12-нд намын даргын сунгаа албан ёсоор эхэлснийг зарласан. Их хурлаас шийдвэрлэсний дагуу Ардчилсан намын даргыг нийт гишүүдээр хэлэлцүүлэн тодруулахаар болсон.

Харин намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэж эхэлснээс хойших хугацаанд Л.Болд, Л.Гантөмөр, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ж.Батзандан, М.Чимиддорж нар өрсөлдөхөөр болж, нэрээ бүртгүүлсэн бол өнөөдөр Д.Эрдэнэбат нэмэгдлээ. 

Намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл арванхоёрдугаар сарын 17-ний 16.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Тиймээс дээрх хугацаанд багтаан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчид баримт материалаа намдаа хүргүүлэн, хүсэлтээ илэрхийлэх ёстой.

Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны арванхоёрдугаар сарын дугаар 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны нэгдүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39102
0 эможи
keyboard_arrow_up