АН-ын даргад өрсөлдөхөөр 4 хүн нэрээ бүртгүүлжээ

2016 оны 12 сарын 14

УИХ болон орон нутгийн сонгуульд ялагдал хүлээж, засгийн эрхээ алдсан Ардчилсан нам арванхоёрдугаар сарын 6, 7-нд VI Их хурлаа зохион байгуулж, намын даргаа нийт гишүүдийн оролцоотойгоор сонгохоор болсон.

Ардчилсан намын хуучин дүрмээр намын даргаа Үндэсний зөвлөлдөх хороо  /ҮЗХ/-ны олонхийн саналаар сонгож, ИХ хурлаас батламжилдаг байсан юм. Тэгвэл тус намыг удирдаж ирсэн сүүлийн хоёр ч даргаа Ардчилсан намынхан дүрмийн бус гэж тодорхойлдог.

УИХ-ын сонгуулийн дараа намаа ялагдалд хүргэсэн хариуцлагаа хүлээж, З.Энхболд Ардчилсан намын даргаас огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.  

Их хурлаас батлагдсан дүрмийн заалтын дагуу Ардчилсан нам нэр дэвшигчдээ бүртгэж дараа нь сунгаагаа явуулах юм.  Намын даргад нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 17 хүртэл үргэлжлэх юм.

Харин бүртгэл эхэлснээс хойш нэр дэвшигчид хөдөө орон нутгаар хамтдаа явж, мөрийн хөтөлбөрөө гишүүд дэмжигчдэдээ танилцуулах аж. Үүнд 2.5 тэрбум төгрөгийн зардал гарч байгаа бөгөөд нэр дэвшигчдээсээ хувааж гаргуулахаар Их хурлаасаа шийдвэрлэсэн байна.

Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр одоогоор Ж.Батзандан, Л.Болд, С.Эрдэнэ, Л.Гантөмөр нар нэрээ өгсөн байна. Шинэ намын дарга ирэх оны нэгдүгээр сарын 29-нд тодорно.  

Намын даргад нэр дэвшиж буй хүмүүст зөвхөн саналын эрхтэй гишүүд саналаа өгнө. Тодруулбал, татвараа төлсөн Ардчилсан намын гишүүн бүр намын даргын сонгуульд оролцож саналаа өгөх боломжтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39046
0 эможи
keyboard_arrow_up