АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл эхэллээ

2016 оны 12 сарын 12

Ардчилсан намын /АН/ даргын сунгаа албан ёсоор эхэлж буйг мэдэгдэж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"АН энэ сарын 6,7-ны өдөр VI их хурлаа 180 мянган гишүүнийн төлөөлөл болсон 1210 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан. Их хурлаар нээлттэй, оролцоотой, хариуцлагатай, цахим, бодлогын нам болох шинэчлэлийн эхлэл түүхэн шийдвэрүүдийг гаргасан. Эдгээр шийдвэрүүдийн нэг нь намын даргаа орон даяар бүх гишүүүдээсээ сунгаагаар сонгох болсон явдал" гэж ЕНБД Л.Эрхэмбаяр мэдээллийн эхэнд хэлж байв.

Бүх гишүүдийнхээ саналаар намын даргыг сонгох болсонтой холбоотойгоор “Ардчилсан намын даргын сонгуулийн хороо” 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсанаар Намын даргын сонгуулийн үйл ажиллагаа эхэлж байгаа юм байна. Намын даргын сонгуулийг зохион байгуулах аймаг дүүрэг сумын 339 салбар хороог тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолын намын даргын сонгуулийн хорооноос баталсан байна. Тус хороо Намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг өнөөдрөөс эхэлж 12 дугаар сарын 17-ны өдрийн 16.00 цаг хүртэл бүртгэх шийдвэр гаргажээ.

АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатарын хэлж буйгаар, VI их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу АН-ын даргын сонгуульд 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн, АН-ын гишүүдээс журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлэн нэр дэвших эрхтэй юм байна.

Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа энэ сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явуулах аж. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй юм байна.

Мөн өнөөдрөөс эхлэн АН-ын гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэл албан ёсоор эхэлж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38947
0 эможи
keyboard_arrow_up