АН-ын даргын сонгуулийг ирэх сарын 29-нд явуулна

2016 оны 12 сарын 08

Ардчилсан намын зургаадугаар Их хурал энэ сарын 6-7 өдрүүдэд болж өндөрлөлөө. Ардчилсан намын энэхүү зургаадугаар их хуралд аймаг, сум, дүүргүүдээс ирсэн 1200 гаруй төлөөлөгчид оролцов.

Их хурлын эхэнд намын дарга З.Энхболд илтгэл тавьсан юм. Түүний дараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Их хуралд нийт төлөөлөгчдөд намын шинэтгэлийн хөтөлбөрийн төслийг танилцуулж, нийт төлөөлөгчдөөрөө хэлэлцүүлэн баталлаа.

Нээлттэй, оролцоотой, итгэлтэй, хариуцлагатай, цахим нам, бодлогын нам болохоор тусгаж, энэ хүрээнд ямар ажлуудыг ямар хугацаанд хийх вэ гэдэг хувиараа гаргаж шинэтгэлийн ажлыг үргэлжлүүлэн хийхээр боллоо.Түүнчлэн энэ хүрээнд үндсэн дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа. Дүрмийн өөрчлөлтөөрөө намын гишүүдээ цахимаар бүртгэдэг болох намын даргаа орон даяар бүх гишүүдээсээ сонгохоор их хурлын төлөөлөгчид байр сууриа нэгтгэж тогтов.

Монгол Улсын улс төрийн намуудаас анх удаа намын даргаа нийт гишүүдээс сонгох дүрмийг баталж, Ардчилсан намын даргын сонгуулийг орон даяар 2017.01.29-ний өдөр нэгэн зэрэг явуулахаар намын VI их хурлаас баталлаа.

Ардчилсан намын даргад нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаагаа энэ сарын 10-нд албан ёсоор эхэлж, энэ сарын 19-ний өдрөөс нэр дэвшигчдийн сурталчилгааны ажлыг эхлүүлэхээр болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38846
0 эможи
keyboard_arrow_up