АН-ын ҮЗХ өндөрлөлөө
2016 оны 12 сарын 05
Ардчилсан намын ҮЗХ өчигдөр Чингис зочид буудалд хуралдаж дөнгөж сая түр завсарлага аваад байна. Хурлаар намын үндсэн дүрмийн төслийг хэлэлцсэн байсан намын дүрмийн шинэчлэлийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ажиллаж байгаа юм. Тэд хэд, хэдэн дүрмийн төслийг нэгтгэн боловсруулснаа ҮЗХ-ны гишүүдэд танилцуулж буй юм байна. Энэ удаагийн хурлаар төслөө танилцуулан гарсан санал шүүмжийг тусган маргааш болох намын Их хурлаар хэлэлцүүлэх аж.
Намын ҮЗХ-ны өмнөх хуралдаанд лидерүүдийн олонхи оролцоогүй. Харин маргаашийн их хуралд 1210 төлөөлөгч оролцох бөгөөд энэ удаагийн Их хурлаар намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж, батлах ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38755
0 эможи