МАН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан зарлажээ

2016 оны 12 сарын 05

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гаригт хуралдаж, тухайн хоноо хоногт чуулган, байнгын хороодод хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэдэг. Харин өнөөдөр намын бүлгүүд төрийн ордонд хуралдахгүй юм байна. Тодруулбал, МАН-ын бүлэг  өргөтгөсөн хурлаа 10.00 цагаас зарлаж, “Тусгаар тогтнолын ордон”-д хуралдахаар болсон. Энэ удаагийн бүлгийн хурлаар эдийн засгийн хямралаас гарах асуудлаа хэлэлцэх юм байна. АН-ын бүлгийн тухайд хуралдаанаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа хэвлэлийн албанаас нь мэдэгдээд байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38729
0 эможи
keyboard_arrow_up