Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан эхэллээ
2016 оны 11 сарын 16
Төрийн ордонд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан 70 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Их хурлаа зарлан хуралдуулах, дүрмийн шинэчлэлийн төслийг боловсруулах ажлын хэсгийг томилох, Хяналтын хорооноос гаргасан УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан нэр бүхий 15 гишүүнийг намаас хөөх шийдвэрийг хэлэлцэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
16:20 ЦАГ
Яг одоо Төрийн ордонд цуглараад буй Ардчилсан намынхан Үндэсний зөвлөлийн хуралдаанд ирсэн гишүүдээ танхимаас гаргаж байна. Удахгүй бүх гишүүнийхээ мандатыг шалгаж оруулан, хуралдаанаа үргэлжлүүлэх ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38141
0 эможи