АН-ын бүлэг хуралдахгүй

2016 оны 11 сарын 14

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдах хуваарьтай. Хуваарь ёсоор бүлгүүд 10.00 цагт хуралдах байсан ч МАН-ын бүлэг хурлаа 13.00 цагт зарлажээ.

Харин УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй юм байна. Учир нь, тус бүлгийн гишүүд АН-ын үндсэн дүрмийн шинэчлэлийн талаарх хэлэлцүүлэгт оролцож байгаа аж.

 Үдээс хойш ажлын хэсгүүд хуралдах юм. Тодруулбал,

-Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд;

- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

-“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд хуралдах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38042
0 эможи
keyboard_arrow_up