“Ж.Батзандан гишүүн бүлгийг төлөөлөхгүй” гэж мэдэгдэв
2016 оны 11 сарын 04
УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ахлахаар болж, тус ажлын хэсэгт АН-ын бүлгийн гишүүдээс Ж.Батзандан гишүүн багтсан юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан АН-ын бүлгээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд ""Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг шалгах ажлын хэсэгт АН-ын бүлгийн гишүүд албан ёсоор орохгүй бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон нь тухайн хувь гишүүний бүрэн эрхийн асуудал тул АН-ын бүлгийг төлөөлөхгүй" гэдгийг тодотгосон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37792
0 эможи