УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийнэ

2016 оны 10 сарын 11

УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш 11.00 цагт Төрийн ордны А танхим буюу "Их эзэн Чингис хаан"-ы танхимд мэдээлэл хийх болжээ. 

Тус намын бүлгээс Хамтын тэтгэвэр болон Засгийн газрын 100 хоногийн талаар байр сууриа илэрхийлэх аж. Мөн бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг орон нутгийн сонгууль, сонгогчдын бүртгэлийн асуудлаар мэдээлэл өгөх юм байна.

УИХ-ын Намрын чуулган эхэлснээс хойш АН-ын бүлэг 10 дугаар сарын 3-ны даваа гарагт нэг удаа хуралдаж, энэ долоо хоногийн хуваарьт хуралдаанаа цуцлаад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37149
0 эможи
keyboard_arrow_up