АН-ын бүлэг хуралдахгүй

2016 оны 10 сарын 10

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдааны хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон Байнгын хороодын ажлын хэсгийн хуралдаан болох учиртай.

Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдахгүй аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, АН-ын бүлгийн Ажлын албаны дарга Д.Золжаргал нар Архангай аймагт ажиллаж байгаа юм байна.  Эх сурвалжийн мэдээлснээр Ардчилсан нам лхагва гарагт мэдээлэл хийх гэнэ.

Харин УИХ дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдөр хурал зарласан ч одоогоор ирц бүрдээгүй байгаа аж. Бүлгийн хуралдаанаар 2017 оны төсвийн төсөл, аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийн төсөл болоод бусад асуудлыг хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37107
0 эможи
keyboard_arrow_up