АН-ын бүлэг өргөтгөсөн байдлаар хуралдах гэж байна
2016 оны 10 сарын 05
УИХ дахь АН-ын бүлэг яг одоо өргөтгөсөн байдлаар хуралдах гэж байна. Тодруулбал, АН-ын бүлгийн гишүүд болон орон тооны бус зөвлөхүүд нь бүгд уг хуралдаанд оролцох аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдрийг өргөтгөсөн хуралдаанаар ойрын өдрүүдэд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах ёстой төсвийн тухай асуудал болон тун удахгүй болох орон нутгийн сонгуультай холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа ажээ.
АН-ын бүлгийн өргөтгөсөн хурал 10.00 цагаас эхлэхээр товлосон ч гишүүд ирц нь одоогоор хараахан бүрдээгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37010
0 эможи