ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүлж байна

2014 оны 5 сарын 29

Өнгөрсөн хагас сарын хугацаанд ударлаагүй байсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамыг сайдтай болгох асуудлыг АН-ынхан Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа ярилцаж, шийдвэр гаргасан байна. Тэрээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байна. Гүйцэтгэх зөвлөлийн энэ шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулж, холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэн, эцсийн шийдвэр УИХ-ын чуулганаас гарах болсон аж.  Хэрэв энэ бүхэнд дэмжигдэх бол Ш.Түвдэндорж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд  болж  давхар дээлтэн болно гэсэн үг.

Дашрамд дурдахад Ш.Түвдэндорж нь Батлан хамгаалахын сайд, МоАХ-ны дарга, ЗГХЭГ-ын дэд дарга, АН-ын генсекээр ажиллаж байсан нэгэн. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3678
0 эможи
keyboard_arrow_up