ХУД-ийн Ардчилсан нам шүүхэд дахин хандах болсоноо мэдэгдлээ

2016 оны 9 сарын 22

Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороог удаа дараалан хууль бус үйл ажиллагаа, улстөрийн бохир явуулга хийж байна хэмээн тус дүүргийн Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Ардчилсан намаас нэр дэвшигчдийг 2016 оны есдүгээр сарын 05-нд бүртгэж авсныг Өдрийн сонины 2016 оны есдүгээр сарын 12-ны дугаарт олон нийтэд мэдээлсэн ажээ. Гэтэл энэ сарын 20-ны өдөр тус дүүргийн Сонгуулийн хорооноос тогтоол гаргаж 12 дугаар тойрогт  АН-аас нэр дэвшигч А.Гантулгыг тодорхойгүй шалтгаанаар орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхийг нь хасчээ.

Хассан шалтгааныг тодруулбал, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд МАН-аас нэгэн бичиг ирсэн бичигт үндэслэн нэр дэвшигчийг хасах болсон гэсэн байна. Удаа дараа ийм байдал үүсч байгаа учраас Хан-Уул дүүргийн Ардчилсан нам Захиргааны хэргийн шүүхэд дахин хандах болсоноо мэдэгдлээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36615
0 эможи
keyboard_arrow_up