НИТХ-ын ээлжит бус хуралдааныг энэ сард багтаан хуралдуулахыг шаардлаа
Ээлжит сонгуулийн дараагаар бүрдсэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны дэгээ зөрчин хоёр сар гаруйн хугацаанд хуралдаагүй ажээ. Одоо мөрдөгдөж буй дэгийн дагуу НИТХ долоодугаар сарын 28, наймдугаар 25-нд хуралдах ёстой байсан боловч өдийг хүртэл хуралдаагүй байгаа юм.
Иймд НИТХ байнгын ажиллагаатай, нээлттэй, шуурхай ажилладаг ардчиллын зарчмаасаа ухарч, хуралдааны дэгийг ноцтой зөрчсөн үйлдлээ нэн даруй залруулан НИТХ-ын ээлжит бус хуралдааныг есдүгээр сард багтаан хуралдуулахыг АН-ын бүлэг шаардлаа.
Түүнчлэн нийслэл болоод улсын хэмжээнд төрийн албан хаагчдыг бүтцийн өөрчлөлт нэрийн доор олноор нь хоморголон төрийн албанаас шахаж төрийн залгамж халаа, ой санамжийг үгүй хийж байгаад харамсаж байгаа төдийгүй эрх нь зөрчигдсөн төрийн албан хаагчдын гомдол мэдээллийг 7000-1206 утсанд, цахим орчимд фэйсбүүкийн "ЗАСАГ АЖИГЛАГЧ" хуудсаар хүлээн авч хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллээр хангаж иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм.
Одоогийн байдлаар Нийслэлийн харьяа агентлагуудын хэмжээнд 220 орчим төрийн албан хаагчдыг бүтцийн өөрчлөлт нэрийн дор өөрчлөөд байна.