МАН татвар нэмэх саналаа эргүүлэн татахаар боллоо

2016 оны 9 сарын 07

Засгийн газраас найман төрлийн татварыг нэмэгдүүлэх төслийг төсвийн тодотголд тусгасан. Тэгвэл МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар дээрх татварын нэмэгдлийн төслийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, бүлгийн улс төрийн шийдвэрээр Засгийн газар уг төслөө татахаар болжээ. Энэ талаар Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээлэл өглөө. Тэрбээр "Татвар нэмэх санал нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс бид бүлгээрээ хэлэлцээд дээрх улс төрийн шийдвэрийг гаргаж байна. Гэхдээ Монгол улс төсвийн хатуу сахилга баттай байх шаардлагатай" гэлээ.

Засгийн газар зардлаа танаж төсвийн алдагдлаа нөхөхөөр тооцоолжээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36029
0 эможи
keyboard_arrow_up