МАН ”Ардын эрх” сонинг Тагнуулын байгууллагаар шалгуулна гэв

2016 оны 9 сарын 02

АН-ыг бүлгээс өнөөдөр чуулганы хуралдааныг хойшлуулан хуралдсан бүлгийн хурлаараа ямар асуудал хэлэлцсэн талаар мэдээлэл хийв. Гэхдээ бүлгийн дарга Д.Хаянхярваа энэ үеэр нэгэн анхаарал татсан мэдээлэл дуулгасан нь МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанаас нээлттэй сурвалжлага хийсэн "Ардын эрх" сониныг Тагнуулын газраар шалгуулах тухай асуудал байв. Хэвлэл мэдээллийн байгууллагыг ийм тохиолдол, шалтгаанаар шалгуулж, бүр Тагнуулын байгууллагад хандаж байсан түүх үгүй.

МАН-ынхны бухимдлыг төрүүлж, хэвлэлийн эрх чөлөөнд халдах хүртэл нь бухимдуулсан "МАН-ын бүлэг хаалттай хуралдааны цаана юу ярив" гэсэн гарчигтай сурвалжлага "Ардын эрх" сонины өнөөдрийн дугаарт нийтлэгджээ.


МАН: АРХИ, ТАМХИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ДЭМЖИВ

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дараах мэдээллийг хийв.

Өнөөдрийн хурлаар төсвийн тодотголд тусгасан архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн хос хөдөлгүүрт автомашины албан татварыг нэмэгдүүлэхгүй байхаар шийджээ. Үүнээс гадна нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг төсвийн тодотголоор хэлэлцэхгүй байхаар тохиролцсон байна.

Харин улсын төсвөөс болон төсвийн хөрөнгө оруулалтаар эргэн төлөгдөх төсөл арга хэмжээг дотор нь хоёр ангилан авч үзсэн байна. Төсөвт өртөг нь нэмэгдсэн объектын нэмэгдсэн хөрөнгийг нь олгохгүй байхаар, санхүүжилт нь хэтэрсэн төслүүдийн нэмэгдсэн хөрөнгийг шинээр олгохгүй байхаар, шинээр нэмэгдсэн объектуудын хөрөнгийг төсвийн хөрөнгө оруулалтаас хасахаар шийдсэн гэж МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэллээ.

Хүн амын орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын саналыг хэвээр үлдээсэн байна.

Сургалтын төлбөрийн тэтгэлгийн 90 тэрбум төгрөгийн санхүүжилттэй сан байгуулж, тэндээсээ оюутнуудад зээл олгохоор болсон. Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгож, үлдсэн 40 хувийнх нь мөнгийг 2019 оноос олгохоор шийдвэрлэжээ.


Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

-НДШ-ийг нэмэхгүй байхаар шийдсэн гэж ойлгож болох уу?

-Тийм.

-Нийт хүүхдийн 40 хувьд  хүүхдийн мөнгө олгохгүй байж байгаад гурван жилийн дараа нөхөж олгоно гэсэн үг үү?

-Тийм. Гурван жилийн турш хуримтлуулсан хэлбэрээр нөхөж олгоно.

-Хүн амын орлогын албан татвар нэмэгдэнэ гэсэн үг үү?

-Нийгэм тэр чигээрээ хүн амын орлогын албан татварыг нэмчихлээ гэж ойлгож байна. Бид өндөр орлого бүхий иргэдийн татварыг л нэмж байгаа. Өөрөөр хэлбэл 2,5 сая төгрөгийн орлоготой хүний татварыг нэмж байна.

-150  мкв орон сууцтай иргэдээс татвар авах тухай асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

-150 мкв-аас дээш орон сууцтай иргэн хүнд татвар ноогдуулна. Жишээ нь: 200 мкв орон сууцтай иргэн хүнд татвар ноогдуулахдаа 150 мкв-ыг хасаад 50 мкв татвар оногдуулна. Энэ бол дэлхий нийтэд баримтладаг зарчим.

-Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үү?

-Үргэлжлүүлнэ. Гэхдээ найман хувиар үргэлжлүүлэх зарчимтай байна.

-Дундаж орлоготой иргэдээс татвар авснаар далд эдийн засгийг өөгшүүлж байна гэж танай намын зарим гишүүд хэлж байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Өчигдөр, өнөөдөр бүлгийн хурал дахин дахин хуралдаж байгаа нь эдгээр асуудал дээр нэгдсэн байр суурьтай болох зорилготой байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35917
0 эможи
keyboard_arrow_up