АН-ын бүлгээс УИХ-ын даргад санал хүргүүллээ

2016 оны 8 сарын 29

УИХ дахь АН-ын бүлгээс зарим хуулийн эцсийн найруулгыг УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд багтааж дуусгах асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд санал хүргүүлжээ.

Уг саналд "Манай намын бүлгээс Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан боловч эцсийн найруулга хийгдэж, ёсчлогдоогүй байгаа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай, Прокурорын байгууллагын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн эцсийн найруулгыг ээлжит бус чуулганы хугацаанд багтааж хийлгэх саналтай байгааг шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35772
0 эможи
keyboard_arrow_up