ҮЗХ-ны хуралдаан хойшиллоо

2016 оны 8 сарын 25

Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо өнөөдөр үдээс хойш хуралдуулахаар зарлаад байсан ч УИХ-ын ээлжит бус чуулгантай холбогдуулан хойшлуулсан байна. Энэ талаар тус намын Хэрэг эрхлэх газраас “Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Иймд наймдугаар сарын 25-нд болох АН-ын ҮЗХ тодорхойгүй хугацаагаар хойшиллоо” хэмээн мэдэгдэл гаргажээ.

ҮЗХ-ны хуралдааны товыг одоогоор хараахан тогтоогүй байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35698
0 эможи
keyboard_arrow_up