АН-ын ҮЗХ-ны хуралдаан хойшиллоо

2016 оны 8 сарын 25

Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны хуралдаан өнөөдөр болох байсан ч түр хугацаагаар хойшилсон талаарх мэдэгдлийг АН-ын Хэрэг эрхлэх газраас гаргасан байна. Тус мэдэгдэлд “Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулганы тов гарсан тул наймдугаар сарын 25 ны өдөр зарлагдаад байсан АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал түр хугацаагаар хойшилж байна”  гэжээ. Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаар намын удирдлагуудыг сонгох асуудал болон Ямартай ч маргааш болох ҮЗХ-ны хурлаар намын дарга болон, ирэх арванхоёрдугаар сарын эхээр хуралдах АН-ын Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг байгуулж, намын дүрмийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх байсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35687
0 эможи
keyboard_arrow_up