АН-ын удирдлагууд МАН-ынхантай эдийн засгийн асуудлаар уулзжээ

2016 оны 8 сарын 17

АН-ын нэр бүхий лидерүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарын хүмүүстэй энэ долоо хоногийн эхээр эдийн засгийн талаар тэдний гаргаад байгаа мэдэгдэлтэй нь холбогдуулан уулзсан гэх албан бус мэдээлэл байна.

Уулзалтад УИХ-ын дарга асан З.Энхболд, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл нарын хүмүүс оролцжээ. Тэд “Та бүхэн эдийн засгийн асуудлаар яагаад ийм хариуцлагагүй мэдэгдэл хийх болов. Та нарын яриад байгаа шиг тийм муу эдийн засагтай улсыг хүлээлгэж өгөөгүй. Энэ мэдэгдлээс үүдэж улсын эдийн засаг тогтворгүй болж байна” хэмээн сануулсан гэх мэдээлэл байна.

Уулзалтын үеэр улсын эдийн засгийн асуудлаар харилцан ярилцсан гэж байгаа ч тодорхой мэдээлэл нь хязгаарлагдмал байгаа юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёр өдрийн өмнө  мэдээлэл хийхдээ “Бид байгаа зүйлийг байгаагаар нь зарлах учиртай” гэсэн байр суурь илэрхийлсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35478
0 эможи
keyboard_arrow_up