НИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүллээ

2014 оны 5 сарын 23

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ ТАНАА

 

Асуудал шийдвэрлүүлэх тухай

 

НИТХ-ын дарга Д.Баттулгын баталсан удирдамжийн дагуу Хурал дахь МАН-ын бүлгээс “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилт”-ын эхний улирлын хэрэгжилтийн байдалтай танилцаж байна. Нийслэл, дүүргийн төсвөөс санхүүждэг, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх Нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц, орон тоо, тэдгээрийн цалин, санхүүгийн зардлын тооцоог 2012 оныг 2014 онтой харьцуулахад бүтцийн нэгж 202, төрийн албан хаагчид 2900, үүний дотор дарга нар 677, цалингийн сангийн зардал 24,3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Бараа үйлчилгээний урсгал зардлуудын дотроос бичиг хэрэгт 1,1 тэрбум, тээвэр шатахуунд 1,3 тэрбум, тавилгад 1,6 тэрбум, гадаад арга хэмжээний зардал 1,7 тэрбум, урсгал засварт 4,3  тэрбум төгрөгийг тус тус зарцуулж нийт зарлага 466,9 тэрбум төгрөгт хүрч  2012 оныхоос 207,3 тэрбум буюу 74,5 хувиар өссөн байна.

Энэ нь Нийслэлийн нутгийн захиргаа данхайсан, дарга нарт зориулсан бүтэцтэй болсныг тодорхой харуулж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын XIII хуралдаанаар хэлэлцэн баталсан “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилт”-ын 5.2-т  “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын цомхон чадварлаг бүтцийг бүрдүүлнэ” гэж тусгасан бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн НИТХ-ын XYI хуралдаанаас бүтцийн өөрчлөлтийг энэ оны 4 дүгээр сард багтаан хуралд танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр бий болгох санаачлага”,  УИХ-ын “Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол,   “Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2014 оны зорилт”-ыг хэрэгжүүлэн, Нутгийн захиргааны байгууллагын бүтцээ шинэчлэхдээ чиг үүргийн давхардлыг арилгаж,  цомхон, чадварлаг бүтэцтэй төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн Мобиком гэх мэт байгууллага шиг үйлчилгээ сайтай, хурдан шуурхай болгох, үр ашиггүй зарлагыг бууруулж, хэмнэлтийг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн багш, эмч, ажилчдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц урамшлыг сар бүр олгоход зориулах саналыг НИТХ дахь МАН-ын бүлгээс оруулж байна.

                       

 

                        ДЭД ДАРГА                                                  Т.ГАНТӨМӨР

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3424
0 эможи
keyboard_arrow_up