МАХН-ынхан өлсгөлөнгөө ирэх сарын 5 хүртэл үргэлжлүүлнэ гэв

2016 оны 5 сарын 27

МАХН-ынхан “Шударга сонгуулийн төлөө” гэсэн уриатай жагсаалыг өнөөдөр 09.00 цагт Чингисийн талбайд хийхээ мэдэгдээд байсан. Гэвч одоогоор Чингисийн талбайд ямар нэг жагсаал цуглаан болоогүй байна.

МАХН-ын намын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахаас татгалзсан учир  УИХ-ын сонгуульд нэр дэвших намын гишүүд жагсаад зогсохгүй нойтон өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн.

Иймээс өлсгөлөнд оролцогчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, өлсгөлөнд бэлтгэхээр Сүхбаатар дүүр­гийн нэгдсэн эмнэлэгт хандаад байгаа гэнэ.

 МАХН-ынхан өлсгөлөнгөө УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн мандат олгох өдөр буюу зургаадугаар сарын 5 хүртэл үргэлжлүүлэх гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33933
0 эможи
keyboard_arrow_up