ИЗНН-ын зарим гишүүд АН-аас батламжаа гардаж авна
ИЗНН эр зориггүйгээрээ дуудуулж, бараг дампуурлаа зарлаж байна. Тус намын гишүүд АН-д олноороо элсэн орж буйгаа мэдэгдсэн.
Тухайлбал, тус намын дарга асан С.Дэмбэрэл, С.Оюун, одоо Төрийн нарийн бичгийн дарга байгаа М.Хүрэлсүх, Р.Булгамаа, Базар гэх мэт хүмүүс өнөөдөр АН-д элсэж батламжаа гардаж авахаар болжээ.
Тэд УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвших батлах гардаж авна гэсэн үг. Батлах гардуулах үйл ажиллагаа өнөөдөр 13.00 цагт УИХ-ын дарга З.Энхболдын албан өрөөнд болох юм. Ийнхүү УИХ-ын сонгуулд дангаараа оролцож суудал авч чадахгүй гэдгээ мэдсэн ИЗНН-ыхан АН-д хаялга хаяж, таван суудал авахын тулд тохироогоо аль хэдийнэ хийсэн байгаа гэх мэдээлэл ч чих дэлсээд удаж байна. Ямартаа ч АН-ын хэдэн суудал өгч, хэнийг нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон нь удахгүй тодорхой болох бизээ.