АН аймаг, дүүргийнхээ намуудад хатуу анхааруулга өгөв

2016 оны 5 сарын 24

Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн цахим хуудаснаа "БЗД-ийн АН-аас УИХ-д нэр дэвшье гэвэл 100 сая төгрөгний татвар төл гэнэ. Татварыг уг нь хуулиар зөвхөн УИХ тогтоох эрхтэй байдаг юм шvv дээ. Тэгээд ч ийм их мөнгө төлж УИХ-д дэвших хэрэг алга" хэмээн бичсэн байв. Үүний хариуд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр аймаг, дүүргийн намууддаа албан бичиг явуулж, анхааруулга өгчээ. Тодруулбал “Ардчилсан намын Үндсэн дүрмийн 8.1.1 дэх заалтад “Татварын хэмжээг журмаар тогтооно. Тогтоосон хэмжээний татвар, дэнчингээс илүү хөрөнгө, эд зүйлс, мөнгийг аливаа шатны сонгуульд нэр дэвшигч болон сонгуульт гишүүнээс шаардахыг хориглоно” гэж заасныг болон Ардчилсан намын гишүүний татварын журмын 6.1 дэх заалт, намаас УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмын 6.1 дэх заалтыг тус, тус баримтлан ажиллахыг дунд шатны намуудад чиглэл болгож байна” гэжээ.

Уг нь хууль, дүрмээрээ дунд шатны байгууллага нь гишүүдээсээ мөнгө, татвар авахыг хориглодог ч энэ дүрэм, журам зөрчигдсөөр өдийг хүрсэн. Тиймээс одоо энэ байдлыг таслан зогсоох ёстой гэдгийг Ардчилсан намынхан хэлж байна.

Түүнчлэн Ардчилсан намын дарга З.Энхболд “фракцгүй нам” болохоо зарлаж байсан билээ. Тиймдээ ч нам дотроо Бодлогын зөвлөлийг байгуулж ажиллаж байгаа юм. Мөн энэ сонгуулиар оффшор данстай хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ ч мэдэгдсэн. Харин одоо аймаг, дүүргийн намуудын дүрэм зөрчиж гишүүдээс их хэмжээний татвар хураадаг байдлыг таслан зогсоохоо мэдэгдэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33737
0 эможи
keyboard_arrow_up