МАХН-ын сайдуудыг чөлөөлөхийг АН хаалттай хуралдаанаар дэмжлээ

2016 оны 5 сарын 24

Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг 10.00 цагаас хуралдаж энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал болон АТГ-ын даргын томилгоог хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй улмаас хойшилсон.

Тэгвэл өнөөдөр өглөө АН-ын бүлэг ирцээ бүрдүүлж, хаалттай хуралдлаа. Улмаар энэ өдрийн хуралдаанаар өчигдөр Ерөнхий сайдаас УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, намын дарга З.Энхболд нарын албан тушаалтнуудад ирүүлсэн Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд дэмжэээ.

Тодруулбал, бүлэг байгуулах эрхзүйн чадамжаа алдсан МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Засгийн газрын танхимд орж ирсэн Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Шадар сайд Ц.Оюунбаатар нарын сайд нарыг чөлөөлөхийг гишүүдийн олонхи буюу 67.5 хувиар дэмжсэн шийдвэр гаргажээ.

Мөн энэхүү албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр Батлан хамгаалахын сайдад М.Сономпил, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Баярсайхан нарыг томилох тухай яриа хэлцэл байгаа сурагтай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33724
0 эможи
keyboard_arrow_up