АН-ын бүлэг 14.00 цагт хуралдана

2016 оны 5 сарын 23

Төрийн ордноо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ. Харин АН-ын бүлгийн хурал 14.00 цаг хүртэл хойшилсон байна. Бүлгүүдийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ, байнгын хороогооро хэлэлцэх асуудлууд тэр дундаа Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл  болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ,  Дэмпингийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг голчлон хэлэлцэх аж. Мөн энэ долоо хоногт төрийн өндөр албан тушаалтнууд оффшорт данстай байхыг хориглосон оффшорын эсрэг хуулийг хэлэлцэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33649
0 эможи
keyboard_arrow_up