Ардчилсан намын ҮЗХ ирэх долоо хоногт хуралдана
2016 оны 5 сарын 19
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 28-аас урьтаж хуралдахаар болжээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тавдугаар сарын 28-нд тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд нэрийг нь өргөн мэдүүлэх ёстой учраас тус нам тавдугаар сарын 26, 27-ний аль нэг өдөрт Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг зарлахаар төлөвлөж буй бололтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
33506
0 эможи