Давж заалдах шатны шүүх ИЗНН-ын гомдлоор хэрэг үүсгэжээ

2016 оны 5 сарын 12

Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл уг асуудлаар тус намын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй намын гишүүд, дэмжигчид нь Захиргаан хэргийн шүүхэд гомдол гаргасан юм.

СЕХ-ноос сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам эвслүүдээс ХҮН, ИЗНН-уудыг 2016 оны сонгуульд оролцох боломжгүй хэмээн мэдэгдсэн. Учир нь дээрх хоёр нам бичиг баримт, дансны мэдээлэл, намын даргын гарын үсэг зургийг дутуу болон зөрчилтэй илгээснээс ийнхүү сонгуульд орох эрхээ хасуулсан юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар уг асуудлаар давж заалдах шатны шүүх дээр хэрэг үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл СЕХ-г анхнаасаа хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзсэн бололтой. Мөн зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар СЕХ-г хууль зөрчсөн гэж үзэж, ИЗНН-ыг сонгуульд оролцох эрхийг нь өгөх бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33116
0 эможи
keyboard_arrow_up