Монголын Либерал намын удирдлагууд АН-д элслээ

2016 оны 5 сарын 12

Монголын Либерал намын дарга Б.Амгаланбаатар, тус намын нарийн бичгийн дарга С.Золжаргал нар өчигдөр буюу тавдугаар сарын 12-нд Ардчилсан намд элсэж батламжаа гардан авчээ. Тэд АН-ын үзэл баримтлал, үнэт зүйлсийг хүндэтгэж байгаа учраас элсэж байгаа аж. Мөн “Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд, 25 жил болж байна. Ардчиллаа төлөвшүүлэх үйлст залуус хүчин зүтгэх хэрэгтэй байна. Тиймээс Монголын Либерал намын удирдлагын ажлаас татгалзаж, АН-д элсэж мянга, мянган гишүүдийнх нь нэг болж байгаадаа баяртай байна. Бид итгэл үнэмшлээрээ сонголт хийж байна. МЛН-ынхаа залуусыг ч АН-д элсэхийг уриалж байна” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33097
0 эможи
keyboard_arrow_up