Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар албан ёсоор МАХН-аас чөлөөлөгдөөгүй гэв

2016 оны 5 сарын 10

МАХН-ын Хяналт, Ёс Зүйн хорооноос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хорооны дарга Г.Давааням хэлэхдээ "УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч байгаагаа улмаар Шударга ёс эвслийн бүлгээс гарч буйгаа мэдэгдээд 10 шахам хонолоо. УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намын гишүүнээсээ гарахыг Намын анхны шатны байгууллагаараа шийдвэрлүүлэх, намын сонгуульт ажлаа ээлжит бага чуулганаар чөлөөлүүлж байж дараагийн намд элсэх асуудал нь нээлттэй болно гэдгийг анхааруулж байна. Ирэх сонгуулийн үр дүн ямар гарахыг бид мэдэхгүй. Уран үгэнд хууртаж урваж, шарваж айлын намын хаяа, хатавч бараадан урваач, шарваачаараа цоллуулан бялууны булан горьдон толгой доогуур гөлөлзөж явснаас зовж, зүдэрч босгосон намаа хүрээлэн бүтэн нэртэй, бүлээн зүстэй элэг нэгтэй журмын нөхөдтэйгөө инээж, хөхрөн, цуглаж, жагсан зовлон жаргалаа хуваалцаж явахыг уриалж байна. Харамч баяны өгсөн өрөмнөөс өглөгч ядуугийн өгсөн хусам амттай гэдэг. Намдаа олдсон хусмаа голж шилэлгүй хувааж хүртэцгээе" гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33010
0 эможи
keyboard_arrow_up