Сонгуулийн тойрог байгуулах асуудлыг хэлэлцэж байна
УИХ дахь МАН-ын бүлэг одоо Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж байна.
Бүлгийн хуралдаанаар УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж байгаа аж. УИХ дахь АН-ын бүлгийн ирц сая бүрдсэн тул хуралдаанаа эхлүүлэх гэж байна. Тус бүлэг дээрх асуудлыг авч хэлэлцэнэ.
Энэ долоо хоногоос эхлээд УИХ хоёр бүлэгтэй ажиллана. Өмнө нь бие даагч гишүүд болох С.Ганбаатар ХҮН-д, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-д элссэнээр тус зөвлөл татан буугдсан. Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, М.Содномпил нар МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гарснаар эвслийн бүлэг эрх зүйн чадамжгүй болоод буй. Ингэснээр одоогийн парламент АН болон МАН гэсэн хоёр бүлэгтэйгээр бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох нь тодорхой болов.