М.Сономпил, Н.Батцэрэг нар Ардчилсан намын гишүүн болжээ
2016 оны 5 сарын 07
Сонгууль дөхөж буйтай холбогдуулж намын гишүүнчлэл нэлээд хөдөлгөөнтэй байна. Тухайлбал С.Ганбаатар ХҮН-д элссэн. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-д элссэн. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга МҮАН-аас гарч Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг даргалах болсон. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Цог МАХН-аас гарч “Уянгын намд” орсон юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа гараад байна. Үүнтэй зэрэгцэн МҮАН-ын гишүүд болох Н.Батцэрэг, М.Сономпил нар намаасаа гарч АН-д элссэн талаар УИХ-ын дарга З.Энхболд өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан мэдээлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
32852
0 эможи