ТВИТТЕР МЭДЭЭ: О.Баасанхүү Шийдлийн Засгийн газрыг огцруулахаар зарлалаа

2016 оны 5 сарын 06

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга болсон О.Баасанхүүг  ямагт бассаар ирсэн. Анх Их хуралд орж ирэхэд нь МАН-ын мэнгэт хар “оймсонд хавчуулагдсан” хэмээн цоллон угтаж байлаа. Дараа түүний орыг ангийн дарга З.Энхболд нь залгамжилан авч дөрвөн жилийн турш дээрэлхсэн. “Хадуурдаг халуурдаг” гэх мэтээр өөчилж хөөрхий Баасанхүүгийн микрофоныг таслах нь энүүхэнд байсан. Христчин гишүүн хариуд нь задарсан даргыгаа залхаахыг Ертөнцийн эзэндээ даатгаад Өргөдөлийн байнгийн хорооны дарга болон хэн бэ гэдгээ үзүүлэх гэж хэрэндээ л зүтгэсэн. Дараа нь урт шар дээлтэй даргатайгаа муудалцаж Уянга Цогт нарыг дагаж баахан гүйсэн. Харин өдгөө тэрээр Ч.Сайханбилэгийн Шийдлийн гэЗасгийн газрыг огцруулахаа өдөр судартай нь ийнхүү зарлаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32819
0 эможи
keyboard_arrow_up