ИЗНН СЕХ-г шүүхэд өгнө гэв

2016 оны 5 сарын 04

Сонгуулийн Ерөнхий хорооноос Иргэний Зориг Ногоон Намыг 2016 оны УИХ-ын сонгуульд оролцуулахыг бүртгэхээс татгалзсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тус намын дарга Ц.Ганхуяг “СЕХ Сонгуулийн тухай хуулийн 121.2 дахь болон 124.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс тазтгалзсан тогтоолыг 2016 оны тавдугаар сарын 2-ны өдөр гаргасан. Гэтэл манай намд албан ёсоор тавдугаар сарын 4-ний өдрийн 08:45 цагт уг шийдвэрээ хүлээлгэн өгсөн.

СЕХ бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгах бололцоог манай намд олгоогүй гэж үзэж байна. Түүнчлэн СЕХ-ноос ирүүлсэн тогтоолд дурдсан бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эрх зүйн хувьд тус намыг 2016 оны УИХ-ын Сонгуульд оролцохоор бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй хэмээн үзэж байна.

Иймд ИЗНН Сонгуулийн тухай хуулийн 111.4.2-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл гаргаж СЕХ-ны шийдвэрийг түдгэлзүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдэж байна” гэлээ.  Харин СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлэхдээ “ИЗНН-ын бичиг баримт ч учир дутагдалтай байсан. Тогтоол дээрээ намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй байсан. С.Оюун дарга өөрөө ирж тайлбараа өгсөн. ИЗНН гурван даргатай. Сонгуульд орох хүсэлтэд Д.Ганхуяг дарга л гарын үсэг зурсан байна. Зурсан дарга нь Улсын Дээд шүүхээс албан ёсоор баталгаажуулаагүй байсан. Энэ мэт бичиг баримтын зөрчилтэй байсан учраас ИЗНН-ыг бүртгэхээс татгалзсан” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32672
0 эможи
keyboard_arrow_up