С.Боргил, Б.Найдлаа нарыг ХҮН-ын гишүүнээс хасах шийдвэр гаргажээ
2016 оны 5 сарын 04
ХҮН-ын дарга Т.Ганболд тушаал гаргаж тус намын гишүүн С.Боргил, Б.Найдлаа, Т.Доржханд, Д.Гантулга нарыг намын гишүүнээс хасахаар болжээ. Учир нь эдгээр гишүүд нь намын дүрмээ зөрчсөн төдийгүй намынхаа хуучин тамга, санхүүгийн баримтуудыг хулгайлан авч хууль бусаар ашигласан гэж үзжээ. Түүнчлэн эдгээр гишүүд нь сонгуульд бие даан нэр дэвшихийг уриалан тус намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг таслан зогсоосон зэрэг үндэслэлүүдийг дурьджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
32650
0 эможи