СЕХ хоёр намыг бүртгэхээс татгалзжээ
2016 оны 5 сарын 04
2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам, гурван эвсэл илэрхийлсэн билээ. Дээрх намуудаас ИЗНН, ХҮН-ыг Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна.
СЕХ-ноос сонгуульд оролцох нам, эвслүүдэд батламжийг нь өнөөдөр гардуулах бөгөөд энэ үеэр дээрх хоёр намыг бүртгэхээс татгалзсан шалтгаанаа танилцуулах юм байна.
Ийнхүү энэ удаагийн сонгуульд 11 нам, гурван эвсэл оролцохоор болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
32631
0 эможи