Ц.Ганхуягийг ИЗНН-ын даргаар бүртгэв

2016 оны 5 сарын 02

Иргэний Зориг Ногоон намаас ирүүлсэн намын дарга нарыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.

Тус нам дүрмийнхээ дагуу 3 даргатай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд С.Оюун, С.Дэмбэрэл, Д.Энхбат нар тус намын даргаар ажиллаж байсан юм. Намын их хурлаас Д.Энхбатыг чөлөөлж, Ц.Ганхуягийг намын даргаар сонгосноо бүртгүүлэх хүсэлт ирүүлснийг Дээд шүүх хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж бүртгэжээ.

Ингэснээр Иргэний Зориг Ногоон нам С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг гэсэн гурван даргатайгаар үйл ажиллагаа явуулах юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32524
0 эможи
keyboard_arrow_up