Сонгуулийн хуулийн үл ойлголцлоос болж АН-ын фракциуд хуралдаж байна

2016 оны 5 сарын 02

УИХ дахь нам эвслийн бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж байгаа билээ. МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордоны Их жанжин Д.Сүхбаатарын танхимд хуралдаж байгаа бол АН-ын бүлгийн хуралдаан 14.00 цаг хүртэл хойшиллоо.

Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцсэн талаар эх сурвалж дуулгалаа. Гэсэн ч энэ дүгнэлтийг хүлээж авах ёсгүй гэх яриа чамгүй олон гишүүдээс гарч маргаан үүсчээ.

Улмаар сонгуулийг хуучин хэвээр явуулах хүсэлтээ хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас бүлгийн хурлыг түр хойшлуулж ойлголцлоо нэгтгэхээр болсон байна. Бүлгийн хуралдааны завсраар АН-ын фракциудын хуралдаан дарга нарынхаа өрөөнд болж энэ асуудлаар албан ёсоор байр сууриа нэгтгэхээр болжээ.

Дашрамд дурьдахад, “Шударга ёс” эвслийн бүлэг энэ асуудлаар завсарлага аваад байгаа бөгөөд өнөөдөр тэд хариугаа эцэслэн өгөх учиртай. Жагсаалтын 28 Үндсэн хуулийн зарим зүйл заалттай зөрчилдөж байна гэсэн асуудлыг МАН-ын бүлэг хүлээж авахаа мэдэгдсэн билээ. Эх сурвалж: www.mminfo.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32516
0 эможи
keyboard_arrow_up