АН-ынхан ИЗНН, МҮАН, Эх орон намд хоёр хоёр тойрог амлажээ Өнөөдөр 13 цаг 51 минут
АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж хэд хэдэн намуудыг өөртөө нэгтгэх тохироо хийжээ. Тодруулбал, АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар ИЗНН, Эх орон нам, МҮАН-ыг өөртөө нэгтгэж, тус бүрт нь хоёр хоёр суудал өгөхөөр болсон байна.
Өчигдөр АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдахаас өмнө МҮАН-ынхан хуралдаж нам нь сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжиж ажиллана хэмээсэн нь ийм учиртай аж. Намууд татан буугдах бөгөөд ингэснээр тус бүртээ хоёр хоёр тойрог өгөх тохироо хийсэн гэнэ.
МҮАН-ын дарга хамтарч эвсэл болсон, эсвэл дангаараа АН засаг барьсан ч сайдын суудал авна гэдгээ мэдэгдсэн бол Н.Батцэрэг, М.Сономпил нар тойрог авах тохироо хийсэн бололтой. Харин ИЗНН-ын хоёр дарга болох С.Дэмбэрэл, С.Оюун нар мөн тойрог авах бол, Ц.Ганхуяг дарга МАХН-ын түших болсон сурагтай.
Эх орон намын дарга Г.Эрдэнэбат болон бас нэг албан тушаалтанд АН-ынхан тойрог өгөх тохироог хийснээр АН-аас салаалсан мөчир болох улс төрийн намууд бүгд ирэх сонгуулиар хамтдаа зүтгэхээр болж байна.